Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 16-ны өдөр Сычуаниас Бээжин рүүгээ буцахаасаа өмнөхөн хэлэхдээ, Сычуаний Вэньчуаньд газар хөдөлсөн энэ том гамшигт тулгарсан үед, бүх Хятадын хүчнийг дайчлан, хүнийг аврахаар гол болгон, бэрхшээл саадуудыг давж, гамшигтай тэмцэн гамшгас авран туслах ажлыг туйлбартай сайн хийнэ гэлээ.
Газар хөдлөөд 88 цаг өнгөрсөн боловч, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажил мөн хүнийг аврах зангилаагийн үе шатандаа байна. Боломжтой байдаг л юм бол, бүх хүчээрээ чармайж ажиллана. Хятад улс яасан ч хөнгөнөөр дутуу орхихгүй гэж тэр тэмдэглэжээ.
Гамшигт дайрагдсан нутагт 5 хоног ажиллахдаа Ерөнхий сайд Вэнь Жябао Сычуань мужийн гамгишт хүнд дайрагдсан нутгуудад бараг бүхэнд нь хүрсэн юм. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|