Америк, Канад, Чили, Кампуч, Габон зэрэг орнуудын Хятадад суугаа 100 гаруй дипломат төлөөлөгч 15-нд Бээжинд Түвдийн одоох болон өнгөрсний байдлыг харуулсан үзэсгэлэнтай танилцсан байна.
Үзэсгэлэнг 4-р сарын эцсээр ажиллуулжээ. Үзэсгэлэн нь үлэмж олон баримт бичиг, түүхийн дурсгалт зүйлс, гэрэл зургуудаар Түвдийн түүхийн хөгжлийг харуулж, Хятадын олон үеийн засгийн газраас Түвдэд үр ашигтай захиргаа хэрэгжүүлсэн байдлыг танилцуулж, 1959 оноос өмнөх Түвдийн төр шашин хосолсон феодалын хамжлагын байгууллын харанхуй, хоцрогдсон байдал болон Түвдийн одоогийн хөгжил, дэвшлийг харуулжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|