• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    may 11th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-16 10:04:23    
Гамшгаас авран туслах ажлаа бүх Хятадын хүчинд түшиглэн сайтар хийхийг Вэнь Жябао онцлов

Синьхуа Агентлаг

      ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд, төрийн зөвлөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлын газрын ерөнхий командлагч Вэнь Жябао 15-ны орой галт тэргэн дээр төрийн зөвлөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлын газрын хурал зарлан хуралдуулж хэлэхдээ, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажил бол бүх Хятадын бүх талд холбогдох их үйл хэрэг юм, эрхбиш бүх Хятадын хүчнийг дайчилманжин сая энэ ажлаа сайн хийх болно гэжээ.

      Вэнь Жябао хэлэхдээ, газар хөдлөлтийн байдлаас зүвэл, энэ удаагийн газар хөдлөлт нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших хамгийн их эвдлагт учруулсан, хамгийн их цар хэмжээ бүхий газар хөдлөлт болно, одоох байдлаас зүвэл, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажил эмх цэгцтэй, эрч хүчтэй, үр ашигтай явагдаж байна. Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажилдаа эрхбиш хүний төлөө байхыг хатуу баримтлах хэрэгтэй, одоо хүнийг аврах нь тэргүүн чухал үүрэг болж байна. Амьд байх бололцоотой л бол цагийг завдан хүнээ аврах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, анхан шатны ажлыг эрчимжүүлж, үзэл санааны ажлыг чухалд үзэж, нийгэм нийт амгалан тайван байхыг хамгаалах хэрэгтэй гэжээ.

     ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, төрийн зөвлөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлын газрын дэд ерөнхий командлагч Хуй Лянюй болон Ма Кай, Мэнь Жяньжү нар 15-ны оройн хуралд оролцсон байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040