16-ны үдээс өмнийн 8 цагт, Бээжингийн Олимпийн ариун галыг Хятадын өмнөд нутгийн Наньчан хотод дамжуулж эхэлсэн байна. Олимпийн усанд харайлтийн аврага Пэн Бө анхны буухианы бамбарыг дамжуулахаас өмнө, бүх талбайнхан Сь чуаны газар хөдлөлтийн гамшигт эндсэн хүмүүсийг дурсаж нэг минут номхон зогсож наманчилжээ.
Бээжингийн Олимпийн ариун галыг Нанчанд дамжуулах ажиллагааг нэн авсаархан, шууд шулуун болгож, аюулгүй байх болон дэг журамтай байхыг батлах угтвар нөхцөлд хэмжээг нь зүй зохистой байлгахын төлөө бамбарыг Нанчанд дамжуулах ажлыг зохион байгуулах комисс нь нэг өдөр дамжуулах байснаа хагас өдөр болгосноор, бамбар дамжуулах ажил 16-ны өдрийн үдэд дуусах юм байна. \Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав\
|