Хятадын Сычуань мужийн А-багийн түвд үндэстэн чян үндэстнйи өөртөө засах чжөүгийн Вэнь чуаньд хүчтэй газар хөдөлснөөс хойш Хятадын өнцөг булангаас олон хэлбэрээр гамшигдсан районд тусламж үзүүлж байна. Бээжин, Шаньши, Инися, Жянсү, Хөхнуураас гал сөнөөх анги, эмчилгээний ангиудыг гамшигдсан районд очуулж авран туслах ажилд оролцуулж байна.
Өвөр монгол, Гуандүн, Жянсү, Хармөрөн мужийнхан нь агаар, төмөр зам, авто замаар хүнсний бүтээгдэхүүн, майхан, эм бэллдмэлүүдийг гамшигдсан районд хүргэж байна. Өөр газрынхан нь бас мөнгө төгрөг, эд бараа, цус хандивлаж, эмч сувилагч, авран туслах сайн дурынхныг элсэх арга хэмжээ зохион байгуулж байна. Гамшигдсан районы өнчин хүүхдүүийг хүлээж авахад хэзээ ч бэлэн байна гэж орон нутгийн хүүхдийн асрамжийн газар болон оршин суугчдын гэр бүлийнхэн илэрхийлцгээж байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|