Авран туслах 1500 гаруй хүн өдөр шөнийг ялгалгүй тэмцэж, Бао жигээс Чэндү хүрэх төмөр замын 109-р нүхэн замыг нэвтрүүлэхээр чармайн ажиллаж байна
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн даалгавраар, Төв хорооны улс төрийн товчооны байнгийн хорооны гишүүн Жөү Юнкан 15-ны өдөр нурсан газар дээр нь очиж, авран туслах ажлыг жолоодож байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 5-р сарын 12-ны өдөр, Сьчуаны Вэнь чуанд хүчтэй газар хөдөлснөөс болж, Хятадын баруун нутгийн Бао жи хотоос Чэндү хүрэх төмөр замын 109-р нүхэн замын уул нурж, 40 вагонтой барааны нэг галт тэрэг нүхэнд хашигдсан байна. Уг галт тэргэнд ачаастай нисэх онгоцонд хэрэглэдэг 500 тонн бензин гоожиж гал авалцаж, 120 мянган шо метр том хад Жя лин жян мөрөнд нуран орсноор усан зам ноцтой түгжирсэн байна.
Өнөө авран туслах ажил хийж байгаа хүмүүсийн хатуужилтай чармайлгаар, нүхэн замын галыг унтрааж, хоёр метр өргөн усан сувгийг нэвтрүүлжээ. \Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав\
|