16-ны өдөр хэвлүүлсэн "Рэнь минь ри бао" сонин гарын үсэг зурсан өгүүлэл нийтлүүлж тэмдэглэхдээ, Хятадын ард түмэнд ялан давж болшгүй хүчир бэрхшээл гэж байхгүй юм гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, 2008 он бол Хятад улсын хувьд жирийн бус нэг жил юм. Жилийн эхээр, өмнөд нутгийг цас мөсний их гамшиг дайрлаа. Хятад даяараа яаралтай арга хэмжээ авч энэ гамшгийг намдаасан байна. 3-р сарын 14-ний өдөр, Лхаст хүнд ноцтой хүчирхийллийн хэрэг гарав. Гэвч бүх Хятадын ард түмний эх орны нэгдлээ хамгаалах, үндэстнүүдийн эв нягтралаа хамгаалах эрс бат шийдвэр зоригийг ямар ч хүчин хатган завсардуулж чадахгүй, Түвд болон бусад түвд хүн амтай район нь маш түргэн ажлаа сэргээж түвшин амгалан болсон байна.
Олимпийн ариун гал хилийн чанадад "Түвдийг тусгаар тогтниулагч" этгээдийн харшлалд учирхад, өрнөдийн хэвлэл мэдээллийнхэн баярлалдаж байв. Гэвч дэлхий даяараа олимпийн наадмыг мөрөөдөж, хүний сэтгэлд шударга ёс бэхжин, дэлхийн хятадчууд урьд байгаагүйгээр нягтран нэгдсэн байна гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Сы чуаньд газар хөдөлсөн тэр өдөр, ерөнхий нарийн бичгийн барга Хү Жиньтао шөнөөр улс төрийн товчооны байнгын хорооны яаралтай хурал зарлан хуралдуулж, авран туслах ажлаа байрлуулсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао юуны өмнө гамшигт нэрвэгдсэн районд очлоо. Чөлөөлөх армийн 100 мянган офицер дайчид, зэвсэгт цагдаа, ардын цагдаа нэн даруй гамшигт нэрвэгдсэн районд очиж хүмүүсийг аварч эхэлсэн байна. Дотоодын олон этгээдийн хүн ард, Тайвань Шянган, Ао мэний эх орон нэгтэй хүмүүс, бүх дэлхийд түгэж байгаа Хятадын харьяат ба хятад хүмүүс гамшгаас аварахын тулд сайн дураасаа хандив өрөгцөгөөж байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|