• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Friday    may 16th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-16 15:16:59    
Сычуаний газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 50 мянгаас давах юм байна

Синьхуа Агентлаг

     Сычуаньд гамшгаас аврах ажлыг удирдаж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: 15-ны өдрийн 14 цагийн байдлаар, Сычуаний газар хөдлөлтөд 19 мянга 509 хүн амь үрэгдсэн байна. Барагцаалахад, амь үрэгдэгсдийн тоо 50 мянгаас давах төлөвтэй байна. Учир нь 20 мянга гаран хүн нуранги дор байгаа, бас олон хүн сураггүй байгаа тул юм гэжээ.

      15-ны орой галт тэргэн дээр хуралдуулсан төрийн зөвлөлийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг удирдах төвийн хурал дээр Вэн Жябао хэлэхдээ: Сычуаний Вэнь чуаний хүчтэй газар хөдлөлтөд ноцтой өртсөн районы хэмжээ 100 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр байна. Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн хэмжээ нь 1976 оны Тан шаний хүчтэй газар хөдлөлтөөс илүү байгаа гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, бүх Хятадын хүчнийг дайчлан, гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.

     15-ны өдрийн байдлаар, 10 мянга шахам хүнийг аварсан байна. 16-ны үдээс өмнийн байдлаар, Хятадын төвлөрсөн төсвөөс гамшгаас авран туслахад зориулан 3 тэрбум 410 сая юань санхүүжүүлжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040