• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-17 16:47:32    
Хү Жиньтао хүнд гамшигдсан Бэйчуаний иргэдийг эргэж үзлээ

Хятадын Олон Улсын Радио

 

      Хятад улсын дарга Хү Жиньтао 16-нд Сычуань орсны дараа, ноцтой гамшиг болсон Мяньян хотын Бэйчуаний чян үндэстний өөртөө засах шяньд хүрч, иргэдийг эргэж үзсөн бөгөөд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх ажлыг удирдсан байна.

       Хү Жиньтао майхнуудаар орж, ард олонд хэлэхдээ, энэ их гай гамшигт та бүхний гэр орон эвдэрч нурлаа. бид та бүхэнтэй адилхан сэтгэл эмзэглэж байна. энэхүү хүнд гамшийг өмнө бид санаа сэтгэлээ чангалж, итгэл зоригтой байх хэрэгтэй. Дарагдаж бэртсэн хүмүүсийг бид бүх хүчнээрээ авран тусалж, гамшиг гарсан районы ард олны амьдрал ахуйг бүх хүчнээрээ тохижуулж, дараагийн алхамд ард иргэдийн үйлдвэрлэлээ сэргээж, гэр орноо сэргээн байгуулахад туслах болно. Ард олон маань сэтгэл амар бай, бид лавтай энэ их гай гамшиг хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэжээ.

 

      Дарга Хү Жиньтао Бэйчуаний дунд сургуулийн авран туслах газарт хүрч, авран тусалж байсан офицер дайчдыг эргэн үзсэн байна. Хү Жиньтао хэлэхдээ, өнөө газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх ажил чухал үе шатанд оршиж байна. Ялангуяа их олон хүн авран туслагчдыг хүсэн хүлээж байна. Нүхдүүд заавал ядарч зүдрэхээс айхгүй, үргэлжлүүлэн байлдан тэмцэх шилдэг уламжлалаа бадруулж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, цаг мөчийн амжин, гамшгийн хохирлыг чадахын хир хамгийн бага хэмжээнд хүртэл багасгахаар чармайх хэрэгтэй гэжээ./\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\