17-нд "Рэнь минь ри бао сонин" тоймчийн өгүүлэл нийтэлж, өнөөгийн гамшигтай тэмцэхийн хамгийн чухал нь мөн л хүнийг аврах явдал болно гэж тэмдэглэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао Сычуаний газар хөдлөлтийн гамшигт өртсөн районд хүрч, газар хөдлөлтийн гамшигтэй тэмцэх дараа алхамын ажлын чухал байршуулалт хийсэн байна. Хү Жиньтао онцолж хэлэхдээ, Өнөө хэдийгээр газар хөдлөөд 72 цаг өнгөрч, авран туслах алтан цаг өнгөрсөн гэдэг боловч, хүнийг түргэн аврах ажлыг мөн л өнөөгийн хамгийн чухлаах чухал ажил болгож хийх хэрэгтэй гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, өнөө газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажил эмх цэгцтэй явагдаж байгаа боловч учирч байгаа өрсөлдөөн сорилтууд мөн л маш хүнд байна. Дарагдаж бэртсэн хүмүүсийг заавал бүх хүчнээрээ аварч, цагтай уралдан, эрлэгтэй тэмцэж, шинжлэх ухаанчаар авран тусалж, боломж бүхнийг ашиглан хүнийг аврах хэрэгтэй гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, бэртэж шархдсан хүмүүсийг бүх хүчнээрээ эмчлэн засах хэрэгтэй. Мөн бас хижгээс сэргийлэх ажлыг сайтар хийж, гамшийн дараа хижиг дэлгэрэхийг сэргийлэх хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал ахуйг сайтар тохижуулж, дараагийн алхамд гэр орноо сэргээн байгуулахад нь үндэс суурь тавих хэрэгтэй гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятадын үндэстнүүд бол эрс хатуу зоригтой юм. Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн нягтран нэгдэж, хүч нэгтэй тэмцдэг л юм бол гамшигтай тэмцэх ажилд лавтай агуу их ялалт байгуулж чадах юм гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзитй хянав\
|