• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-17 17:00:51    
Нийгмийн олон салбарынхан гамшигдсан иргэдэд мөнгө төгрөг эд бараа хандивласаар байна

Синьхуа Агентлаг

      Сычуаний Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсөний дараа, олон газрынхан их хэмжээний мөнгө төгрөг эд бараа хандивласаар байна.

      Үүнд төрийн албан байгууллагууд, боловсон хүчин, төрийн өмчийн том оврын аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, нийгмийн олон нийтийн байгууллага, айл бүл, хувь хүн бүр хандив өргөж байна. УТЗЗБХХ-ны байнгын гишүүн, Шянганы Шиньшиже ХХК-ийн зөвлөлийн ерөнхий захирал Жэн Жячүнь, овог удмынхаа нэрийн өмнөөс 50 сая юань хандивлажээ. Бөмбөрцгийн өмнөд туйлын Жүншань станцад ажиллаж байгаа Хятадын 24 дэх удаагаа мөн туйлд шинжилгээ хийгч хүмүүс ч хандив өргөж, сэтгэлээ илтгэжээ.

       Худалдааны яамны бүртгэлээс үзэхэд, Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, үндсэн дамнасан аж ахуйн нэгжүүд болон Тайвань, Шянган, Аомэний аж ахуйн нэгжүүдийн өргөсөн мөнгөний хандив 320 сая юаньд хүрч, хандвын барааг нь мөнгөөр тооцвол 25 сая юаньд хүрсэн байна.

       Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн сангийн цуглуулсан буяны хандвын мөнгө болон эд бараа 229 сая юаньд хүрсэн байна.

       Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн бүртгэснээр, бүх хятадын олон шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллага, аж ахуйн нэгжийн болон төсвийн байгууллага, хөдөлмөрийн баатруудын хандив өргөсөн нийт хэмжээ нь 63 сая 500 мянган юаньд хүрсэн байна.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\