Сычуань мужийн Вэньчуаньд их газар хөдөлж өнөө 100 цаг өнгөрсөн байна. хэдийгээр 72 цагийн "авран туслах алтан цаг" өнгөрсөн хэдүйч авран туслах хүмүүс нэг хүнийг ч гэсэн орхихыг хүсэхгүй байна. Үргэлжлэн хамгийн их хүчин чадлаар хүн аврах хэрэгтэй гэж Хятадын удирдагч Хү Жиньтао болон Вэнь Жябао бүр илэрхийлсэн байна. Өнөө авран туслах хүмүүс хүн аврахаар гол болгосон авран туслах ажлаа үргэлжлүүлж байна.
Холбогдох салбарын бүртгэлээс үзвэл: 17-ны өдрийн 14 цаг хүртлэх байдлаар Сычуань мужийн Вэньчуаний их газар хөдлөлтөд эндсэн хүний тоо 28881-д хүрсэн юм байна.
Өнөө чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн авран туслах ажилд оролцож байгаа хүний тоо 110 гаруй мянга болж, авран туслах ажилд оролцсон нисдэг тэрэг 99-д хүрсэн байна. Япон, Орос, Өмнөд Солонгос, Сингапураас ирсэн олон улсын авран туслах анги тэрчлэн Шянган, Тайваний авран туслах анги ч гамшигдсан районд хүрч авран туслах ажилд оролцож байна.
16-17-ны үдээс өмнө, авран туслах цэрэг ангийн офицер дайчид 160 гаруй хүн авран гаргасан байна. Эдгээр амьд үлдэгсэд эрлэгийн хаантай 4-5 өдөр тэмцсэн байна.
Хятадын иргэний засаг захирганы яамны бүртгэлээс үзвэл: 16-ны 16 цаг хүртлэх байдлаар улсын дотоод гадаадын Сычуаний газар хөдлөлтөд хандивласан хөрөнгө мөнгөний хэмжээ нь 3 тэрбум 175 сая юаньд хүрч, үүнд гадаадын 19 орны засгийн газар болон 4 олон улсын байгууллагын олгосон тусламжийн хөрөнгө мөнгө нь 580 сая юаньд хүрсэн юм байна.
Орос, Пакистан, Испани, Сингапур, Филиппин, Франц зэрэг орны Хятадын талд өгсөн гамшигдсан районд туслах бараа нь Сычуаньд хүрсэн бөгөөд гамшиг гарсан районд яаралтай хүргэж байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|