Сэтгүүлч Хятадын эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг үзвэл: Сычуаний газар хөдөлсөн районд, халдварот өвчин болон гэнэтийн олон нийтийн эрүүл мэндийн хэрэг гарсан тайлан байхгүй, цус дутагдсан байдал гараагүй гэжээ.
16-ны өдрийн 20 цаг хүртлэх байдлаар Сычуань мужийн газар хөдлөлтөд гамшигдсан иргэдэд туслах эм эмнэлэг болон өвчин хижгээс сэргийлэх ажилд оролцсон эмнэлгийн ажилтан 34 мянгад хүрсэн байна. Хятадын эрүүл мэндийн яам 3000 гаруй эмнэлгийн ажилтад томилж, Сычуаний газар хөдөлсөн районы эм эмнэлэг эрүүл мэндийн туслах ажилд оролцож байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|