• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-17 17:15:09    
Хү Жиньтао гамшгаас авран туслах ажлыг жолоодож байна

Синьхуа Агентлаг

 

      ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао 17-ны үдээс өмнө Машинаар газар хөдлөлтийн голомт Вэньчуаньд очиж, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлыг заан жолоодов.

        Гэмтэж бэртсэн хүмүүсийг түргэн аварч, гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмний амь насны аюулгүй байдлыг батлах хэрэгтэй гэж Вэньчуаньд газар хөдөлснйи дараа Хү Жиньтао нэн даруй холбогдох салбарт шаардсан бөгөөд 12-ны шөнө, 14-ний өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурлыг хоёр удаа хуралдуулж, гамшгаас авран туслах ажлыг бүх талаар байршуулсан байна. 16-ны өдөр тэрээр онгоцоор Сычуань орж, Мяньянгийн онгоцны буудалд нэн даруй хурал хуралдуулсан бөгөөд тэнд очоод байсан Ерөнхий сайд Вэнь Жябао, тэрчлэн бусад удирдах хүмүүстэй хамтаар гамшгаас авран туслах ажлыг судлан байршуулсан байна.

        Хурлын дараа Хү Жиньтао нэн даруй машинаар энэ удаагийн газар хөдлөлтөд хамгийн хүнд гамшигдсан Бэйчуаньд хүрэлцэн очсон байна. Нам, засгийн газар хүндрэл бэрхшээлтэй байгаа ард олныг лавтай байдаг хүчин чадлаараа авран тусалж, гэмтэж бэртсэн хүмүүсийг бүх хүчин чадлаараа эмчилж, гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмний амьдралыг бүх хүчин чадлаараа төвхнүүлж, дараачийн алхамд нутгийн ард түмний үйлдвэрлэлээ сэргээж, гэр орноо дахин байгуулах ажилд мөн бүх хүчин чадлаараа туслах болно гэж тэрээр гамшигт нэрвэгдсэн нутгийн ард олонд хандан хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\