Сэтгүүлч Хятадын Сычуань мужийн гамшигтай тэмцэж авран туслах хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснийг үзвэл: 17-ны өдрийн 16 цаг хүртлэх байдлаар авран туслах хүмүүс газар хөдөлсөн районаас 33434 хүн авран гаргасан юм байна.
Үүний дагуу сэтгүүлчийн мэдээлснээр, Чэндүгийн цэргийн тойргийн нисдэг тэрэг шархдсан 595 хүнийг бүхнийг Иншиүгээс өөр газарт шилжүүлсэн тул өнөө Иншиүд өөр шархдан байхгүй юм байна.
18-ны өдрийн 14 цаг хүртлэх байдлаар Хятадын Сычуаний газар хөдлөлтөд 32477 хүн амь насаа алдаж, 220 мянга 109 хүн шархдаж бэртсэн юм байна. Олон газрын эмнэлэгт 120 мянга гаруй хүнийг эмнэн зассан бөгөөд 40 мянга гаруй нь эмнэлэгт хэвтэж байгаа юм байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|