Хятадын Сычуань мужийн Вэньчуань сяньд газар хөдөлснөөс хойш, олон улсын хамтын нийгэмлэг сүүлийн өдрүүдэд газар хөдөлсөнд холбогдуулан Хятадын талыг болгоон тохинуулж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тусламж олгосон байна. Үүнд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Мбеки, Аргентины ерөнхийлөгч Кристина, Гайанагийн ерөнхийлөгч Жагдео Хятад улсын дарга Хү Жиньтаод захидал ирүүлж болгоон тохинуулж байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын холбооны комиссын дарга Миронов, Белорусийн үндэсний хурлын төлөөлөгчдийн танхимын дараг Поров, Казахстаны парламентын дээд танхимын дарга Токаев, Францын Үндэсний хурлын дарга Акоиер болон Сенатын дарга Понселет БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүөд болгоон тохинуулж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна, Черногорын гадаад хэргийн сайд, Фижигийн түр засгийн газрын гадаад хэргийн сайд нарын зэрэг хүмүүс болон Малайз, Австрали, Итали, Финланд, Голланд, Хорват, Испани зэрэг орны засгийн газар ч тус тус Хятадын талд тусламж олгосон байна.
Швейцарын эрчим хүчний корпурац зэрэг компани ч Сычуаний газар хөдлөлтөд тусламжийн мөнгө хадивлажээ.
Үүнээс гадна, Японы Токио хот зэрэг маш олон газар, байгууллага болон хамт олон Сычуаний газар хөдөлсөн районд тусламж олгосон байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|