5-р сарын 18-ны тэг цаг хүртлэх байдлаас үзвэл: Хятадын эрүүл мэндийн яам 640 гаруй хүнтэй хижгээс сэргийлэх ангийг гамшиг гарсан районд томилж, хижгээс сэргийлж байна. Өнөө Сычуаний газар хөдөлсөн районд халдварт өвчний байдал болон олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг гарсан тайлан байхгүй байна, цус дутсан байдал гараагүй байна.
Сэтгүүлч Хятадын эрүүл мэндийн яамнаас мэдээлэхдээ: 18-ны өдрийн тэг цаг хүртлэх байдлаар, Эрүүл мэндийн яам гамшиг гарсан районд 5500 гаруй эм эмнэлгийн ажилтад томилж, 500 гаруй түргэн аврах машин явуулж, эм эмнэлгийн авран туслах анги нь гамшиг гарсан районы газар бүхэнд ажиллаж байна. Үүнээс гадна гамшиг гарсан районд бас эм эмнэлгийн эд бараа явуулсан юм байна.
Хөдөө аж ахуйн яам Сычуаний газар хөдөлсөн районд амьтаны хижгээс сэргийлэх мэргэжлийн хэсэг болон ажилтад томилсон байна гэж Хятадын хөдөө аж ахуйн яам 17-ны өдөр мэдэгджээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|