Сүүлийн өдрүүдэд Хятадаас гадаад орнуудад суугаа элчин сайдын яам, консулын газар болон Хятадын харьяат, хятад хүмүүс, Хятадын хөрөнгө орууллтай байгууллага нэгж, гадаадад сурч байгаа оюутнууд Хятадын Сычуаний газар хөдөлтөд гамшигдсан районд үргэлжлэн хандив өргөж байна.
Хятадаас Туркд суугаа элчин сайдын яам болон Түрк-Хятадын эмэгтэйчүүдийн найрамдлын нийгэмлэг 17-нд Анкарад хамтран гамшгаас арван туслах хандив өргөх ажиллагаа зохион байгуулж, Туркийн олон салбарын хүмүүс, тэнд цагаачилж байгаа хятад хүмүүс, Хятадын харьяат нар Сычуаний газар хөдлөлтөд гамшигдсан районд зориулан 20 мянга гаруй Туркийн лирийн хандив өргөсөн байна.
Хятадаас Нигерийн Лагосд суугаа Ерөнхий консулын газрын танилцуулснаар 17-ны өдөр болтол Нигери дэх хятад хүмүүс, Хятадын харьят нар, тухайн нутгийн сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан нийт 5 сая 200 мянган юанийг хүлээж авсан юм байна.
Кени дэх хятад хүмүүс, Хятадын харьяат нар, Хятадын худалдааны байгууллага, Хятадын хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийнхэн 101 мянган ам.долларын хандив өргөсөн гэж Кени дэх Хятадын харьяат, хятад хүмүүсийн холбоо болон Хятадын үйлдвэр худалдааны нийгэмлэг нийтэлжээ.
17-ны өдөр Бельгийн Намур хотод сурч ажиллаж байгаа Хятадын профэссор болон оюутнууд , жижиг дэлгүүр, хятад рестораны эзэд сайн дураасаа гамшигдсан районд хандив өргөх албан журмын худалдааны ажиллагаа өрнүүлсэн байна. Англи дахь хятад залуучуудын холбоо, Англи дахь хятадчуудын мэрэгжилийн нийгимлэгийн буглуулсан 158 мянга гаруй Стерлингийн фунтын хандивыг 16-ны өдөр Хятадаас Англид суугаа элчин сайдын яамнаар дамжуулан Сыуаны гамшигдсан райод өгсөн байна.
17-ны өдөр болтол Хятадаас Израильд суугаа элчин сайдын яамынхан ажилчин, оюутнууд, хятад хүмүүс, Хятадын харьяат болон Израилын сайн дурынханы хандивласан 30 мянган ам.долларыг хүлээж авсан байна. Кампучийн хятад хүмүүсийн ерөнхий нийгэмлэ 17-ны өдөр уриалгын бичиг нийтлэж, хандив өргөх хэлбэрээр эх орныхоо гамшигт учирсан ард түмэнд туслахыг уриалсан байна. Кампучийн Сенатч хятад хүн Лю Минчинь 17-ны өдөр Хятадаас Капучид суугаа элчин сайдын яамд очиж,20 мянган ам.доллар хандивлаж, Хятадын гамшигдсан районыг тусалжээ.
Мөн өдөр Хятадаас Пакистанд суугаа элчин сайдын яамныхан Хятадын хөрөнгө оруулсан байгууллага нэгжийн төлөөлөгч, Пакистанд суугаа компаниудийн төлөөлөгчдийн оролцуулсан гамшигдсан районд хандив өргөх хүмүүсийг хүлээж авсан байна. \Уртнасан орчуулж, Цэцэн хянав\
|