5-р сарын 17-ны 12 цаг хүртлэх байдлаар, Хятадын Улаан загалмайн ерөнхий нийгэмлэг болон түүний орон нутаг дахь салбаруудын хүлээн авсан дотоод гадаадын хандивын эд мөнгө нь 1 тэрбум 830 сая юаньд хүрсэн бөгөөд 400 сая юаний гамшгаас авран туслах эд барааг гамшигдсан районд хүргэсэн байна.
Сурвалжлагч Хятадын Улаан загалмайн ерөнхий нийгэмлэгээс мэдээлснээр, 5-р сарын 18-нд, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг нь Ши-ань дахь гамшгаас авран туслах нөөцийн төвөөс 7 сая юаний сүү, бэлэн хоол, ундны ус, хөвөн хөнжил, гар чийдэн, борооны цув, майхан, хувцас хунар зэрэг эд барааг Сычуаний хүнд гамшигдсан хэдэн районд хүргэсэн байна. Үүний зэрэгцээ, Шанхай, Гуандүн, Юүньнань зэрэг газар дахь Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн гамшгаас авран туслах нөөцийн төвүүд болон бүх улсын олон газрынхны хандивласан гамшгаас авран туслахад тулгам шаардагдаж байгаа хэсэг эд багаа, хандвын мөнгийг Сычуань, Чүнчин, Ганьсү, Шааньши, Юүньнань, Гүйжөү зэрэг 6 гамшигдсан районд хүргэж байгаа юм байна./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|