
ХКН-ын Төв хорооны Ерөнхйи нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао 17-ны өдөр Сычуань мужийн газар хөдлөлтийн голомт Вэньчуань шяньд хүрч, гамшийн байдлыг шалгаж, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврах ажлыг заан жолоодов.
Хү Жиньтао 17-ны шөнө Чэндүд хурал хуралдуулж, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврах ажлын тайлныг сонсож, дараачийн алхамын ажлыг байршуулсан байна.
Хү Жиньтао хэлэхдээ, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврах ажлын байдал өнөө мөн маш ноцтой, үүрэг хүнд, цаг бачим байж, хойшлуулж болохгүй чухал үед хүрээд байна. Гамшигт нэрвэгдсэн нутгийн шат бүрийн намын хороо, засгийн газар болон Төв засгийн газрын холбогдох салбарууд Намын Төв хорооны шийдвэр байршуулалтыг эрс шуурхай хэрэгжүүлж, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврах ажлыг өнөөгийн хамгийн чухал, хамгийн тулгамдсан үүрэг болгож ажиллах хэрэгтэй гэжээ.
Хү Жиньтао Намын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс, гамшигт нэрвэгдсэн нутгийн баатарлаг боловсон хүчин олон түмэнд, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврах ажилд гарамгай хувь нэмэр оруулсан Ардын Чөлөөлөх армийн командлагч дайчид, Зэвсэгт Цагдаагийн офицер дайчид, өрхийн цэргийн бэлтгэл албаны хүмүүс болон Ардын цагдаад , бүх хүчин чадлаараа гэмтэж бэртсэн хүмүүсийг авран тусалж байгаа эмч сувилагчдад, хүндрэл бэрхшээлээс айлгүйгээр газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврах ажлын фронтод гүнзгийрэн мэдээлж байгаа сэтгүүлчдэд, гамшигт нэрвэгдсэн нутагт халуун гараа сунган харамгүй туслалцаа үзүүлж байгаа Хятадын үндэстэнүүдийн ард түмэнд эрхэм дээд хүндэтгэл илэрхийлж, манай улсын газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврах ажилд тусламж үзүүлсэн улс орнуудын засгийн газар болон олон улсын найрсаг хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
Нийт нам, нийт арми, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн эв санаа нэгтэй байж, баатарлагаар тэмцэдэг л юм бол Хятад улс төрөл бүрийн хүндрэл бэрхшээлийг лавтай ялан давж, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас аврах энэ тэмцлийн бүх талын ялалтыг олж чадна гэж тэрээр хэлсэн байна.
Хү Жиньтао 18-ны үдээс өмнө газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Шифан хотод очиж гамшгийн байдлыг шалгасан байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|