• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-19 10:51:55    
Сычуаньд байсан 10 мянга гаруй жуулчдын дотроос 9720 хүн аюулгүй буцав

Синьхуа Агентлаг

      18-ны үдийн 12 цаг хүртлэх байдлаар, газар хөдлөлтийн уламаар Сычуаньд саатсан дотоод гадаадын 10 мянга гаруй жуулчдын дотроос 9720 хүн нь газар хөдөлсөн нутгаас аюулгүй гарсан байна.

       Хятадын Аялал жуулчлалын албыг удирдах үндэсний газрын орлогч дарга Ван Жифа 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Сычуань мужийнхан жич бүх Хятадын аялал жуулчлалын салбарууд шүүн байцаасаны дүнд, газар хөдлөлтийн гамшигаас болж Сычуаньд саатсан дотоод гадаадын жуулчид нийт бараг 10386 байсан байна. Тэдний дотор Шянган Аомэн Тайваний жуулчдыг оролцуулсан гадаадын жуулчин 1073 хүн байна. 18-ны үдийн 12 цаг хүртлэх байдлаар, дотоод гадаадын 9720 хүн нь гамшигт дайрагдсан нутгаас аюулгүй салсан байна.

      Бүртгэлээс үзвэл, газар хөдлөлтөд 54 жуулчин нас барав, үүнд Тайваний 1 жуулчин байна. Гадаадын жуулчин нас барсан мэдээ одоод хүрч иртэл гараагүй.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\