Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болж хүн хар ихээр эндэж шархдан, эд хөрөнгө ихээр гарздасны дараа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгүүлэл нийтэлцгээж, Хятадын Засгийн газар болон ард түмний гамшгаас авран туслах ажлыг идэвхтэй үр ашигтай, мэдээлэл нь ил тод гэж үнэлж, хятадын ард түмэн гэр орноо дахин байгуулах чүхин чадалтай гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ.
АНУ-ын Ассошиэйтэд прэсс агентлаг зэрэг гадаадын хэвлэл мэдээлэлийн агентлаг 18-ны өдөр Хятадын удирдагч Хү Жиньтао Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт хүнд нэрвэгдсэн районд очиж ажил байдалтай танилцсан байдлыг мэдээлжээ. Мэдээнд тэмдэглэхдээ, Хү Жиньтао 17-ны өдөр хүнд гамшигдсан шянь суурианаар ажил байдалтай танилцахдаа, хүнийг аврахыг хамгийн тэргүүн байринд тавиж, өцүүхэн ч гэсэн аврах боломжтой байгаа бол хамгийн их хүчин чармайлт гаргаж нуранги доорхи хүмүүсийг авран гаргах хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн гэжээ.
Оросын Риа Новости агентлаг Хятад улс чармайгаарай гэсэн өгүүлэл нийтэлж, гамшгийн өмнө Хятад улс хадан зориг, тэсвэр хатуужилтай байж, амь насыг дээдлэн эрхмэлсэн нь дэлхий нийтийн хүндэтгэл сайшаалыг олсон байна гэж тэмдэглэжээ.
АНУ-ын Лос-Анжелос таймс сонин 17-ны өдөр тэргүүн нүүрний ил тод байринд өгүүлэл нийтлэж, Хятадын удирдагчид газар хөдлөлтийн талбайд хүрч гамшигдсан ард олныг болгоон тохинуулж, гамшгаас авран туслах ажлыг удирдаж байгаа нь Хятадын удирдагчид ард олны зовлон зүдүүрийг халамжлан, ард иргэдийн байдлыг анхаарч, хүний төлөө байх үзэл санааг өөрийн биеэрээр хэрэгжүүлж байгааг харуулсан байна. Хятадын олон газрын ард олон гамшигдсан районы ард иргэдэд туслахын төлөө мөнгө төгрөг, эд бодис цаашилвал цусаа хандивлаж байна. Эдгээр нь Хятад улс бол амьдрах хүчин ихтэй улс орон гэснийг харуулж байна гэж тэмдэглэжээ.
Португалийн Экспрессо сонин мөн 17-ны өдөр хоёр хуудас эзлүүлэн 3 өгүүлэл нийтлэж, Хятадын Сычуаний газар хөдлөлтийн байдал болон Хятадын Засгийн газрын авран туслаж байгаа байдлыг танилцуулсан байна. уг сонин Хятадын Засгийн газрын түргэн шуурхай авран туслах ажил өрнүүлсэн, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн шудрага ил тод мэдээллийг сайшааж, энэ удаагийн газар хөдлөлт нь Хятадын удирдах давхаргын хүчин чадлыг харуулсан байна гэжээ.
Үүнээс гадна Сингапурын Лян Хэ Заобао сонин болон Австрали хүн сонин зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл сүүлийн өдрүүдэд өгүүлэл нийтлэж, Хятадын Засгийн газрын түргэн шуурхай, хүчин төгөлдөр, дэг журамтай авран туслах ажил өрнүүлснийг сайшаасан байна. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|