• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-19 11:13:46    
Газар хөдлөлтийн баллыг өөрчлөн тогтоосон нь олон улсын хэм хэмжээнд нийцэж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

       5-р сарын 18-ны өдөр газар хөдлөлтийн лавлалтын тоонд нарийн хэмжилт хийгээд, Хятадын Газар хөдлөлтийн асуудал эрхэлсэн газар нь Сычуаний онц их газар хөдлөлтийн баллыг 7.8 балл байсанаас нь 8.0 балл гэж өөрчлөлт оруулсан байна. Хятадын Газар хөдлөлтийн асуудал эрхэлсэн газрын мэргэжилтэн үг хэлж, газар хөдлөлтийн баллд өөрчлөлт оруулсан нь олон улсын хэм хэмжээнд нийцэж байна гэж илэрхийлсэн байна.

      5-р сарын 12-ны өдөр Сычуаньд хүчтэй газар хөдөлсөний дараа, Хятадын газар хөдлөлтийг хэмжих станц сүлжээнүүдийн төв нь үндэсний газар хөдлөлтийг хэмжин тогтоох станц төвүүдийн тухайн цагт нь ажиглан хэмжсэн байдлаар 7.8 балл гэж даруйд нь мэдээлсэн юм. Газар хөдлөлтийн мэргэжилтэн нар бүх бөмбөрцөгийн газар хөдлөлтийг хэмжин тодлох бүх станц болон сүлжээнүүдийн нэн олон материалыг үндэслэн энэ удаагийн газар хөдлөлтийг 8.0 балл гэж тогтоосон байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\