Хятадын баруун нутгийн Сычуань мужийн Вэньчуанд 12-ны өдөр газар хөдлөлт үүссэнээс хойш, сүүлийн өдрүүдэд Хятадынн олон салбарынхан гамшигт дайрагдсан нутагт мөнгө болон эд бараа хандивласаар байна.
18-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Хятадын Төвийн шууд харьяа төрийн өмчийн 123 том аж ахуйн нэгжүүд нийт 932 сая юань, 103 сая юаний үнэ бүхий эд бараа хандивлаж, нийт хандив нь 1 тэрбум 30 сая юаньд хүрсэн байна.
18-ны өдрийн 14 цаг хүртлэх байдлаар, энэ сарын 12-ны өдөр гарсан газар хөдлөлтөд Хятадын Сычуань, Гансу, Шанши зэрэг газарт нийт 32476 хүн нас барж, 220 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|