19-ний үдээс өмнө, 80 орны Хятадад суугаа дипломат төлөөлөгчид болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар Хятадын ГХЯ-нд хүрэлцэн очиж, Сычуаний их газар хөдлөлтөд эндсэн хүмүүст гашуудал илэрхийлжээ.
Дэлхийн 5 том тивээс Хятадад суугаа дипломат төлөөлөгчид болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар Хятадын засгийн газар болон ард түмнийг чин сэтгэлээсээ болгоон тохинуулж байгаагаа илэрхийлж, газар хөдлөлтөд эндсэн хүмүүст гашуудал илэрхийлж, Хятадын засгийн газар болон ард түмний газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслахад гаргасан баатарлаг зориг санаа болон асар их чармайлтыг биширч байгаагаа илэрхийлж, Хятадын засгийн газар болон ард түмэн бүх бэрхшээлийг ялан давж, гэр орноо сэргээн байгуулж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|