19-ээс эхэлж, 3 өдөр төрийн далбаа бөхийлгөж, Сычуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүст гашуудал илэрхийлнэ гэж Хятадын төрийн зөвлөл шийдсэн байна. Шянганы хэвлэлийн хэрэгслүүд үүнийг мэдээлцгээж, бас тэргүүн өгүүлэл, тайлбар нийтэлж, гашуудлын өдөр гаргасан нь Хятадын засгийн газар ард түмэн амь насыг хүндэтгэж байгаа ба гамшгийг ялан давж, гэр орноо сэргээн байгуулах итгэл зоригтой байгааг харуулж байна гэж тэмдэглэжээ.
Шянганы "Вэньхүйбао" сонины тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, бүх улсын гашуудлын өдөр тогтоосон нь эндэгсдэд зориулсан дутагдаж болшгүй хүндэтгэл, мөн ч хүнд хэцүү гай зовлонд учирсан боловч баатарлагаар амьдрах ёстой хүмүүсийг хайрласан явдал мөн бөгөөд энэ нь Хятадын үндэстнүүдийн нягтарлыг эрчимжүүлж, гашуудлаа хүчин болгож, гамшгийг ялах эрч хүчнийг нэмэгдүүлэх болно гэж тэмдэглэжээ. Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.
|