• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-19 17:52:58    
Гадаадын эмнэлэгийн ангид Хятадад ирж эмчилгээний ажилд оролцох эрх олгоно

CRI

      Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Чинь ган 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын улаан загалмайн нийгэмлэг гадаадын зарим эмнэлэгийн ангид Хятадад ирж эмчилгээний авран туслах ажилд туслах эрх олгох болно гэжээ.

     Сүүлийн өдрүүдэд, зарим орон эмнэлгийн анги илгээн Хятадын газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажилд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд холбогдуулан сурвалжлагчийн асуусан асуултад хариулах үед Чинь ган ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, зарим орон болон улаан загалмайн нийгэмлэг эмнэлгийн ангиа илгээн Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажилд туслах санал дэвшүүлсэн юм. Хятадын Засгийн газар болон ард түмэн үүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Хятадын Засгийн газар орон даярын хүчнийг дайчилж гамшгаас аврах ажлыг идэвхтэй өрнүүлж, үлэмжхэн цэргийн анги болон эмнэлэгийн ангийг гамшигт нэрвэгдсэн районы авран туслах ажилд үүрэг гүйцэтгүүлж байна. Гамшгаас авран туслах ажлын одоогийн бодитой хэрэгцээ шаардлагын дагуу, Хятадын улаан загалмайн нийгэмлэг гадаадын зарим эмнэлгийн ангид Хятадад ирж авран туслах ажилд оролцох эрх олгосон байна. Хятад улс гамшгаас авран туслах ажлаар олон оронтой харилцаа холбоотой байхад бэлэн байна гэжээ.
\Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\