• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 09:38:29    
Хятадын олон салбарынхан гамшигт нэрвэгдсэн районд үргэлжлэн хандив өргөж байна

Синьхуа Агентлаг

     Сүүлийн өдрүүдэд, Хятадын нийгмийн олон салбарынхан Сычуань мужийн гамшигт нэрвэгдсэн районд үргэлжлэн мөнгө төгрөг эд бодисын хандив өргөж байна.

     19-ний үдийн өмнө, Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийнхэн 10 сая юаний үнэ цэнэ бүхий хөвөнтэй хөнжил дэвсгэр, шумуулийн тор\Замаа\ нүүдлийн байшин зэрэг газар хөдлөлтийн гамшгаас аврахад тулгам хэрэгцээтэй эд бодисийг яаралтай худалдан авч, төмөр зам болон авто замаар Сычуань мужийн гамшигт нэрвэгдсэн районд хүргэж байна. Мөн өдрийн 16 цаг хүртлэх байдлаар, бүх Хятадын шат бүрийн үйлдвэрчний эвлэл, ажилтан ажилчин олон түмний цуглуулсан хандивын мөнгө нь 214 сая юаньд хүрсэн байна.

     19-ний 17 цаг гэхэд, Хятадын бүтээн байгуулалтын банкны 300 мянган ажитан газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд сайн дураасаа нийт 50 сая 260 мянган юань хандивлажээ, хуучин хандивласан 20 сая юанийг нь нэмбэл Хятадын бүтээн байгуулалтын банк нь газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд нийт 70 сая 260 мянган юань хандивласан байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\