Суваржлагч Хятадын улаан загалмайн нийгэмлэгээс ойлгосноор, 5-р сарын 15-наас Хятадын улаан загалмайн ерөнхий нийгэмлэг нь улаан загалмайн нийгэмлэг болон улаан хавирган сар нийгэмлэгийн олон улсын холбоогоор дамжуулан Хятадын Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшигаас авран туслах арга хэмжээнд тусламж үзүүлэх олон улсын шуурхай уриалга гаргасны дараагаар олон улсын өргөсөн хандивыг хүлээн авсан байна.
Хандив өргөсөн орнууд:
Америкийн улаан загалмайн нийгэмлэг 10 сая ам доллар.
Европын холбоо 2 сая евро.
Германы засгийн газар 1 сая 500 мянган евро.
Ирландын засгийн газар 1 сая евро.
Японы засгийн газар 1 сая 700 мянган ам доллар.
Автсралийн засгийн газар 1 сая австралийн доллар.
Испаний засгийн газар, Норвегийн улаан загалмайн нийгэмлэг, Кампучийн улаан загалмайн нийгэмлэг ч хандив өргөсөн байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|