Эрээн хотын мэдээ: 5-р сарын 12-ын өдөр Сычуань мужийн Вэньчуаньд 8 баллын газар хөдөлснөөс хойш, Эрээн хотын албан байгууллага, малчин ард мөнгө дөгрөг хандивлаж, туслалцаа дэмжлэг үзүүлж байна. Тэнд байгаа Монгол улсын иргэд ч хандтвлах ажиллагаанд идэвхтэй оролцож байна.
5-р сарын 19-ний үдээс хойно, Монгол улсын иргэн Мэнд-сайхан Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэгт мөнгө хандивласныхаа дараа, сурвалжлагчид хэлэхдээ, Хятадын Сычуань мужий Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсөн нь хүмүүсийг цочирдууллаа. Хятадын ард иргэдийн эв санаа нэгтэй нягтралын хүчнийг би биширч байна. Эрээн хотод бизнес эрхэлж байгаа Монгол улсын иргэний хувьд би Хятад улсын хийж байгаа гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажилд зохиох нэмэр оруулах ёстой гэжээ.
Эрээн хотын мэлчид ч сайн дураасаа мөнгө дөгрөг хандивлаж байна. 19-ний өдрийн байдлаар Эрээн хотынхон нийт 830 мянган юанийн хандивын мөнгө цуглуулаад байгаа юм байна. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|