Хятадын газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутагт сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг олон хэлбэрээр гамшигаас аврах тусламж үзүүлсээр байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн 16 тонн тусламжын бараа 19-ний орой цэргийн хоёр онгоцоор Чэндүд хүрсэн байна. Оросын нэг явуулын эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд болон эм бэлдмэл ачсан эм эмнэлгийн тусламжийн онгоц мөн Сычуаний Чэндү хот орохоор 19-ний орой Москвагаас мордов.
Америкийн Засгийн газар бас сая ам.долларын тусламжийн бараа нэмж хандивлахаар шийджээ. Уг барааг 21-ний өдөр тусгай нисэх онгоцоор Чэндүд хүргэж ирхээр байна. Германы Засгийн газар Хятадын гамшигт дайрагдсан нутагт сая 500 мянган евро нэмж туслахаар шийдэв. Их Британийн Засгийн газар ч сая английн фонтын үнэ бүхий эд барааны тусламж үзүүлэхээр шийдээд байна. Пакистаны Засгийн газар Хятад улсад 10 мянган майханаар туслах шийд гаргасан байна.
Үүнээс гадна, Дани, Норвейги, Исланд, Ирланд зэрэг улс орны Засгийн газар ч сүүлийн үе Хятад улсад бэлэн мөнгө, эд барааны тусламж нэмж олгохоор шийдсэн байна. НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн газар, Олон улсын цагаачдын байгууллага зэрэг олон улсын байгшууллагууд ч Хятад улсад бэлэн мөнгний тусламж олгожээ.
Хятадын Улаан Загалмайн Ерөнхий Нийгэмлэгээс сурвалжлагчийн мэдээлснээс үзвэл, олон улсын тусламжийн мөнгний хандивийг уг нийгэмлэг 20 гаруй удаа аваад байгаа юм байна.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|