19-ний өдөр гадаадын зарим улс төрчид Хятадын Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт Хятадын ард түмэнд хандан сэтгэлээ хуваалцаж, болгоон тохинуулж байгаагаа илэрхийлж, Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж байгаа ажлыг идэвхтэй үнэлсэн байна.
НҮБ-ын ерөнхий нарин бичгийн дарга Бан Ки мон 19-ний үдээс өмнө Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн суугаа газар ирж, Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд нас барагсадад эмгэнэл илэрхийлж, Хятад улс өдөөлгийн өмнө хүчин чадалтай, зориг сүстэй байгааг ихээр сайшаасан байна. Хятадын Засгийн газрын удирдалга дор Хятадын ард түмэн одоогийн хүчир бэрхэшээлийг лавтай ялан давна гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлжээ.
Ботсван улсын ерөнхийлөгч Иан Кама 19-ний өдөр Хятадаас Ботсван улст суугаа элчин сайдтай болзон уулзаж, Вэньчуаний газар хөдлөлтийн байдалтай танилцаж, Хятадын засгийн газар ,газар хөдлөлтийн үеэр түргэн шуурхай тусгал гаргаж, олон талаараа хамжилцан, гамшигаас аврах ажлыг өндөр үр ашигтай, мэрэгжлийн төвшинд хийж, чухал ахицтай болсон байна. Бостваний тал үүнд гүн сэтгэгдэлтэй бөгөөд сайшаан биширч байна гэж тэмдэглэжээ.
Гонлландын ерөнхий сайд Ватти Ванханен 19-ний үдээс өмнө Хятадаас Гонлландад суугаа элчин сайдын яамд хүрч Вэньчуаний газар хөдлөлтөд нас барагсадад номхон зогсож эмгэнэл илэрхийлж, Хятадын Засгийн газар энэ их гамшигийн өмнө цаг даруйд нь, үр ашигтай авран туслах арга авлаа гэж илэрхийлжээ.
Ковейтийн Эмир Ахмед ал Сабах 19-ний өдөр үүргэт ажлын хугацаа нь дуусах гэж байгаа Хятадаас Ковейтэд суугаа элчин сайд Ү Жиү хунтай уулзах үед хэлэхдээ, Хятадын Засгийн газрын шуурхай үр ашигтай, хүний төлөө байх зорилго бүхий авран туслах үйл ажиллагааг биширч байна гэжээ.
БНСУ-ын Гадаад харилцаа худалдааны сайд Ү Мунг Ван 19-ний үдээс хойш Хятадаас БНСУ-д суугаа элчин сайдын яамд хүрч Хятадын Вэньчуаний газар хөдлөлтөд нас барагсадад эмгэнэл илэрхийлэх үед хэлэхдээ, Хятадын удирдагчид болон ард түмэний газар хөдлөлтийн гамшигийн дараах үйл ажиллагааг бишрэн, сэтгэл догдолж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|