19-ний үдээс өмнө 80 гаруй улс орнын дипломат төлөөлөгч юм уу олон улсын байгууллагын төлөөлөгч нар Хятадын гадаад харилцааны яамд хүрч Сычуань мужийн Вэнь чуаны хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдэгсдйиг эмгэнэн гашуудсан байна.
19-ний үдээс өмнө Шянган, Омений засаг захиргааны онцгой районы Засгийн газрын байгууллага, сургууль зэрэг гол гол газар бүгд төрийн далбааг бүхийлгэж газар хөдлөлтөд амь үрэгдэгсдйиг эмгэнэн гашуудсан байна. Гамшигдсан районд авран тусалж байгаа ОХУ, БНСУ, Япон, Сингапур зэрэг орны олон улсын авран туслах хүчин ч 19-ний өдрийн 14 цаг 28 минутад бий бүхий хятадчуудтай адил газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийг эмгэнэн гашуудсан байна.
19-ний үдээс өмнө Сычуаний хүнд гамшигдсан районы нэг болох Чин Чуань шяньд авран тусалж байгаа авран туслагчид, гамшигдсан районы ард олны хамт Чин Чуань дунд сургуульд ёслол үйлдэж, газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийг эмгэнэн гашуудсан байна.
19-ний өдрийн 14 цаг 28 минутад, чагнаалын дуу эртний Лхас хотод цууриадахад, Будла ордны өргөн талбайд үндэстнүүдийн олон мянган хүн ард хамтдаа дуугүй гашуудах ёслол үйлдэж, хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийг эмгэнэн гашуудсан байна. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав\
1 2 3
|