Хятадын Хүнс, Эм Бэлдмэлийн Ажлын Хяналт, Удирдлагын Үндэсний Газар 19-ний өдөр яаралтай 5 арга хэмжээ хэрэгжүүлж, гамшигт дайрагдсан нутгуудын эм бэлдмэл, эмчилгээний хэрэгслийн хангамжийг баталсан байна.
Эдгээр арга хэмжээнд: нэн даруй ажлын хэсгээ гамшигт дайрагдсан нутгуудад илгээн, гамшигт дайрагдсан нутагт тулгам шаардлагатай эм бэлдмэл, эмчилгээний багаж хэрэгслийн эрэлт хэрэгцээ, тэдгээрийг нийлүүлж байгаа, хяналтын байдлыг олйгон, хүндрэл бэрхшээлийг хамжин зохицуулах, эм бэлдмэлийн хяналт шалгалтын техникийн ангийг түргэн зохион байгуулж, гамшигт дайрагдсан нутагт шаардлага бүхий эм бэлдмэл, эмчилгээний багаж хэрэгслийн үйлдвэрлэлд гүнзгийрэн, урьдаас бэлтгэн, вакцин, цус зэргийг хангах ажлыг хамгийн түргэн шийдэх, эм бэлдмэлийн талаар урьдаас төлөвлөж, холбогдох салбаруудад туслан бэлтгэл ажлыг сайн хийх зэрэг багтаж байгаа болно.
5-р сарын 19-ний 0 цаг хүртлэх байдлаар, Сычуань мужийнхан эм эмнэлэгийн хорио цээрийн эмч сувилагчдыг зохион байгуулж, гамшигт дайрагдсан нутгуудад очуулан, өвчнөөс сэргийлэх ажил хийлгэсэн бөгөөд эндсэн 7897 хүний цогцосыг оршуулжээ. Газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан Сычуань мужийн нутаг районд халдвар ихтэй өвчин болон олон нийтийн эрүүл мэндтэй холбогдсон гэнэтийн үйл хэрэг гараагүй байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|