• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 17:05:40    
Амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг зохицуулах аргыг тогтоов

CRI

      5-р сарын 12-ны газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг зохицуулах тухай санлыг Хятадын Иргэдийн засаг захиргааны яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Эрүүл мэндийн яам хамтран боловсруулав.

     Биеийн үнэмлэхтэй юм уу, төрөл садан нь ялгаж таньсан цогцосыг чандарлах юм уу, оршуулах ёстой. Нэр овгийг нь мэдэхгүй юм уу, төрөл садан нь ялгаж таниагүй нас барсан хүмүүсийг цагдаа, эрүүл мэндийн салбар дугаарлан тэмдэгэлж, зураг авч, DNA-гийн шалгалт хийх материал авч үлдээх бөгөөд цагдаагийн салбар нэгдэлтэй хадгалан шалгаж, 5-р сарын 12-ны газар хөдлөлтөд нас барсан хүмүсийг ялган таних DNA-гийн тоо баримтын агуулхад оруулж, цогцосыг нь цаг тухайд нь чандарлах юм уу, оршуулах болно. Нас барсан хүн хэрэв гадаадын иргэн байвал цогцост Хятадын Оршуулгын ажил төрлийн нийгэмлэг илжрэхээс сэргийлэх арга хэмжээ авч, нэр усыг нь тогтоох, ар гэрт нь мэдэгдэх, цогцосыг тээвэрлэх зэрэг асуудлыг холбогдох тогтоолын дагуу зохицуулах хэрэгтэй гэж уг гурван яам шаардсан байна. \Ццээн орчуулж,Урангоо хянав\