5-р сарын 20-ны өдрийн 14 цагийн байдлаар, Хятадын шат бүрийн засгийн газар гамшигтай тэмцэх гамшгаас аврахад 11 тэрбум 727 сая юань оруулсныг сурвалжлагч 20-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газраас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлэв.
20-ны өдрийн 12 цагийн байдлаар Сычуань мужийн Вэньчуаньд гарсан 8 баллийн газар хөдлөлтөд Сычуань, Ганьсү, Шааньши, Чүнчин, Юүньнань, Хүбэй, Хэнань, Гүйжөү, Хүнань зэрэг 9 муж хотын 34 мянга 74 хүн амь насаа алдаж, бэртэж шархдсан хүн 240 мянгаас давсан байна. 19-ний өдрийн 24 цагийн байдлаар авран туслагчид 360 мянга гаруй хүнийг авран шилжүүлсэн байна.
Хятадын иргэний засаг захиргааны яамны тайлнаас үзвэл, 20-ны өдрийн 13 цагийн байдлаар, бүх Хятадын нийгмийн олон салбарын хандивласан мөнгө төгрөг, эд бараа 13 тэрбум 900 гаруй сая юаньд хүрч, үүнд хандивын мөнгө 12 тэрбум 500 сая гаруй юаньд хүрчээ. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|