• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 21:53:00    
Гамшигдасан районд эд бараа хангах болон гамшигдасан районы ард иргэдийн амьжиргааг бүх хүчээр баталгаажуулж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын засгийн газар арга хэмжээ авч, Сычуань мужийн Вэньчуаний ноцтой газар хөдлөлтөд гамшигдасан районд эд бараа хангах болон гамшигдасан районы ард иргэдийн амьжиргааг бүх хүчээрээ баталгаажуулж байна. 5-р сарын 20-ны өдрийн 14 цагийн байдлаар, Хятадын шат бүрийн засгийн газар гамшигтай тэмцэх гамшгаас аврахад 11 тэрбум 727 сая юань оруулсныг сурвалжлагч 20-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газраас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлэв.

    20-ны өдөр төвлөрсөн төсөвөөс Сычуань, Ганьсү, Шааньши, Чүнчин, Юүньнань зэрэг муж хотод түр зуур амьжиргаагаа аргацаах 2 тэрбум 500 сая юаний авран туслах хөрөнгө мөнгө яаралттайгаар урьдчилан гаргасан байна. 20-ны өдрийн 13 цагийн байдлаар, бүх Хятадын нийгмийн олон салбарын хандивласан мөнгө төгрөг, эд бараа 13 тэрбум 900 гаруй сая юаньд хүрч, үүнд хандивын мөнгө 12 тэрбум 500 сая гаруй юаньд хүрчээ. 5-р сарын 20-ны өдрийн 18 цагийн байдлаар, Хятадын Сычуаний Вэньчуаний ноцтой газар хөдлөлтөд 40 мянга 75 хүн нас барж, 240 мянга гаруй хүн шархдасан байна. \Ч.Гантөмөр орчуулав\