• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-21 21:35:55    
Хятадын Сычуаний Вэньчуаньд гарсан газар хөдлөлтөд 41 мянга 353 хүн амь үрэгджээ

Синьхуа Агентлаг
      Хятадын Иргэний Засаг Захиргааны Ажил Хариуцасан Яамны мэдээлсэнээр, 21-ний өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаньд болсон 8 баллийн хүчтэй газар хөдлөлтөд 41 мянга 353 хүн амь үрэгдэж, 274 мянга 683 хүн шархадаж, 32 мянга 666 хүн сураггүй алга болсон байна.
21-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба нь Төрийн Зөвлөлийн газар хөдлөлтөөс эсэргүүцэн хамгаалж, гамшигаас авран туслах ерөнхий командлалын газраас олгосон эрхийн дагуу, 21-ний өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Хятадын ба гадаадын 16 тэрбум 90 сая юаний хандивын мөнгө хүлээн авсан байна гэж мэдэгдсэн байна.
      Эрүүл Мэндийн Яамны тайланд тэмдэглснээр, 21-ний өдрийн 12 цагийн байдлаар, газар хөдлөлтөөс болж шархдан эмнэлэгт хүргүүлэн эмчилүүлсэн хүний тоо 59 мянга 394 байж, 30 мянга 289 хүн нэгэнт эмнэлэгээс гарсан байна гэжээ.
      Сангийн Яамны тайланд тэмдэглснээр, 21-ний өдрийн 14 цагийн байдлаар, шат бүрийн засгийн газраас газар хөдлөлтийн гамшгаас авран туслахад хандивласан мөнгө нь 12 тэрбум 867 сая юаньд хүрсэн юм байна.
Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхэлсэн албын тайланд тэмдэглснээр, 20-ны өдрийн үдийн хойнох байдлаар, газар хөдлөлтөөс болж, Сычуаньд хаагдаж байсан Тайваний 14 жуулчин Тайваньдаа амар амгалан буцасан байна.\Ч.Гантөмөр орчуулж Номин хянав\