• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    may 11th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-21 17:45:56    
Эмчилгээний авран туслах анги Вэньчуаний гамшигт дайрагдсан нутаг райны шянь, шян болгонд хүрчээ

Синьхуа Агентлаг

      Хятадын эмчилгээний авран туслах анги Вэньчуаний гамшигт дайрагдсан нутаг районы шянь, шян бүрд хүрсэн байна гэж сурвалжлагч 21-ний өдөр Хятадын Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

      Эрүүл Мэндийн Яамны хийсэн бүртгэлээс үзвэл, өнөө, Сычуань мужид элчилгээний авран туслах ажилд оролцож байгаа хүний тоо 45 гаруй мянгад хүрч, Эрүүл Мэндийн Яам болон бусад холбогдох салбарын илгээсэн эмчилгээний авран туслах ажилтэн, халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийн хяналтын ажилтан 11 мянга гаруйд хүрсэн юм байна.

      5-р сарын 21-ний өдрийн байдлаар, Хятадын Эрүүл Мэндийн Яамнаас илгээсэн халдварт өвчнөөс сэргийлэх 2000 гаруй ажилтан болон Сычуаний халдварт өвчнөөс сэргийлэх ажилтан нийт 5250 гаруй хүн гамшигт дайрагдсан нутаг районд халдварт өвчнөөс сэргийлэх ажил өрнүүлж байна. Одоогийн байдлаар, гамшигт дайрагдсан нутаг районд хүнд ноцтой халдварт өвчин болон олон нийтийн эрүүл мэндэд холбогдсон онц байдал гарсан тухай мэдүүлэг гараагүй байна. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040