
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төрийн зөвлөлийн гамшигтай тэмцэн гамшигаас авран туслах ерөнхий командлын газрын ерөнхий командлагч Вэн Жябао 20-ны өдөр цохон тэмдэглэхдээ, гамшигт нэрвэгдсэн ард олныг сайтар төвхнүүлж, дахин гамшиг гарахаас сэргийлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр 20-ны өдөр Төрийн зөвлөлийн гамшигтай тэмцэн гамшигаас авран туслах ерөнхий командлын газрын 11 дэх хурлыг даргалан хуралдуулж, гамшигт нэрвэгдсэн ард олны амьдралыг тохируулах, дахин гамшиг гарахаас сэргийлэх ажлыг байршуулсан байна. Ойрын өдрүүдэд гамшигт нэрвэгдсэн район руу 40 мянган майханг дахин яаралтай тээвэрлэн хүргэж, хоёр хоногийн хугацаанд анхны бүлэг 6000 нүүдлийн байшинг тээвэрлэж, аюулд нүүрлээд байгаа усан санг нэг нэгээр шалгаж, гамшиг болж мэдэх усан санг бэхжүүлэн батжуулах хэрэгтэй. Өндөр эрэсдэлд нүүрлээд байгаа тунамал нуурт хяналт тавьж, уридчилан мэдээлэхээ эрчимжүүлж, мэрэгжилтэн томилон тал бүрээр үнэлгээ хийлгэж, гамшигаас аврах төсөл тогтоож, гамшиг болохыг хориглох хэрэгтэй гэж хурлаас тогтоосон байна. \Гэрлэт орчуулж, Пэрлаймаа хянав\
|