• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-21 10:18:29    
Гамшигдсан районы өнчин хүүхэд, тулж түших хүнгүй болсон настан, эрэмдэг зэмдэг хүмүүсийн амьжиргааны үндсэн байдлыг баталгаажуулхыг шаардав

Синьхуа Агентлаг

      Сычуаний Вэньчуаний хүчтэй газар хөдөлсөн нутгийн өнчин хүүхэд, тулж түших хүнгүй болсон өнчин өтгөс, хөгжлийн бэрхшээлтэй өнчин хүн бүрд сар болгон 600 юань өгч тэдний амьжиргааны үндсэн байдлыг баталгаажуулахаар Хятадын төв санхүү шийдсэн байна.

     Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны Яамны орлогч сайд Жян Ли 20-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, бид одоо 124 өнчин эрэмдэг хүн илрүүлээд байна, үүний дотор 70 гаруй өнчин хүүхэд, 40 гаруй өнчин хөгшин байна. Алсдаа Сычуань муж нь асрамжийн барилга байгууламж байгуулж, өнчин хүүхэд, өнчин өтгөс, хөгжлийн бэрхшээлтэй өнчин хүмүүсийг асрамжийн байгууллагад засгийн газрын хайр халамжийг хүртээх болно гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\