• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-21 10:35:26    
Гамшигдсан районд майхан их дутагтаж байна

Синьхуа Агентлаг

      Сычуаний Вэньчуаний газар хөдлөлт нь 5 сая гаруй хүнийг суух гэргүй болгож, гамшигдсан районы ард олныг байршуулахад майхан их хэрэгтэй байна.

     Хятадын Ард Иргэний Засаг Захиргааны хэрэг эрхэлсэн яамны орлогч сайд Жян Ли 20-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, одоо гамшигдсан ард олныг байршуулах ажлыг төрөл садан найз нөхдөө түшихээр гол болгож, Засгийн газрын байгууллага нэгжийг багтаасан олон нийтийн барилга байгууламж, олон нийтийн талбайг нээлттэй болгож, гэр байшин нь нурсан гамшигдсан ард олныг байршуулж байна гэжээ.

     Ард Иргэний Засаг Захиргааны хэрэг эрхэлсэн яам гамшигдсан район руу 280 мянган ширхэг майхан тээвэрлэж, гамшигдсан ард олныг байршуулахад хэрэглэж байна. гэвч эдгээр нь хүрэлцэхгүй байна, гамшигдсан районд майхан нь мөн л хамгийн их дутагтаж байгаа зүйл болно.

     Иргэний хэрэг эрхэлэх яам нэгэнт 700 мянган ширхэг майханг яаралтай худалдан авч гамшигдсан район руу залгаагаар тээвэрлэхээр байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\