
11-р дүрийн Банчин Эрдэни-Чойжижав 21-нд Бээжингийн Найралт Найрамдах Сүмд Сычуаний хүчтэй газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг даатгах хурлыг эрхэлэн явууллаа.

Даатгалын хурал нь Түвд уламжлалтай буддын шашны Глуба бүлгийн шашны хамгийн том үйл ажиллагаа юм. Үүнд голдуу дэлхийг энх тайван байлгаж, гай барчдыг арилгаж зайлуулахыг даатгаж ном уншжээ. 11-р дүрийн Банчин Эрдэни-Чойжижав эндэгсэдийг боди мөрт гаргаж, гай барчдыг арилгах даатгалын номыг ганцаараа уншсан байна.

Хятадын Түвдын Буддын шашны дээд сургууль болон Найралт Найрамдах сүмийн лам хуврагууд энэ хуралд оролцсон байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|