• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-21 16:12:43    
ХЭМЯ Сычуаний гамшиг гарсан районд хижиг сэргийлэхээ эрчимжүүлнэ

CRI

      Хятадын Эрүүл Мэндийн Яамны төлөөлөгч Мао Чюйнь-ань 21-нд манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, ХЭМЯ Сычуаний газар хөдөлж гамшиг гарсан районд эрүүл мэнд хижиг сэргийлэлтийн ажилтад нэмэн илгээж, хижиг сэргийлэхээ эрчимжүүлнэ гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятадын Эрүүл Мэндийн Яам одоогоос 5 хоногийн дотор багтааж, бас 2500 хүнтэй хижиг сэргийлэлтийн ангийг зохион байгуулж, гамшиг гарсан районы бүх хөдөө нутгаар очуулна. Үүнээс гадна бас эрүүл мэнд хижиг сэргийлэлтийн хэрэгцээ шаардлага бүхий зүйлийг яаралтай хангах ажлаа эрчимжүүлэх болно. Сычуаний гамшиг гарсан районд өнөө эрүүл мэнд хижиг сэргийлэлтийн 40 мянга гаруй эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\