Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт 5 сая гаруй хүн ард орон гэргүй болсон байна. Гамшигт нэрвэгдсэн эдгээр ард олонд Хятад улс амьдралын түр цагийн тэтгэлэг олгох гэж байна.
Иргэдийн засаг захиргааны яам нь Сычуань, Шааньши, Ганьсү, Чүнчин, Юньнаний гамшигт нэрвэгдсэн ард олонд амьдралын түр цагийн тэтгэлэг олгох гэж байгаа, үүнд нөхвөрийн мөнгө болон тэтгэлгийн гурил будаа багтаж байгаа юм байна. Тэтгэлгийн хэмжээний хувьд хүн тутамд өдөрт 10 юаний нөхвөр, 500 грам гурил будаа олгож, гурван сар олгох юм байна. Өнчин хүүхэд, үр хүүхэдгүй өндөр настан, асарч харгалзах хүнгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сардаа 600 юаний нөхвөр олгож, гурван сар олгох юм байна.
Эдгээр тэтгэлгийг саадгүй олгохын төлөө, гамшгаас болж амьдралын бэрхшээлтэй болсон ард олны нөхвөрийн мөнгө, тэтгэлгийн гурил будаа олгох ажлын удирдлагаа чангатгаж, тусгай тооцоо хийж, зориулагдсан газарт нь хэрэглэх хэрэгтэй, сахилга дүрэм зөрчсөн үйл ажиллагааг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй гэж гамшигт нэрвэгдсэн нутгийн холбогдох салбарт Иргэдийн засаг захиргааны яам шаардсан байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|