Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 20-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, олон улсын хамтын нийгэмлэгээс анхаарал халамж, дэмжлэг тусламж үзүүлж байгаа нь эд бодисын дэмжлэг тусламж төдийгүй бас оюун санааны зоригжуулал болж байна. Үүнд Хятадын Засгийн газар болон ард түмэн чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна гэжээ.
Өнөө, 166 улс орон болон олон улсын 30 гаруй байгууллага Хятад улсыг анхааран халамжилж байгаагаа илэлхийлж, 100 гаруй орноос Хятадад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрууд бас далбаа бөхийлгөж гашуудал илэрхийлжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|