21-ний өдрийн Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албын хийлгэсэн мэдээ нийтлэх хурлаас сурвалжлагчийн авсан мэдээгээр, 21ний өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаньд болсон 8 баллийн хүчтэй газар хөдлөлтөд 41 мянга 353 хүн амь үрэгдэж, 270 мянга гаран хүн гэмтэж бэртэж, 32 мянга гаран хүн сураггүй болсон юм байна.
20-ны өдрийн 24 цагийн байдлаар, авран туслагчид 396 мянга 811 хүнийг авран гаргаж, шилжүүлжээ. Нуранги доороос малтан гаргасан хүнээс 6452 хүн амьд гарчээ.
21-ний өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын ба гадаадын 16 тэрбум юаний хандивыг хүлээн авсан байна.
21-ний өдрийн 14 цагийн байдлаар, бүх шатны засгийн газраас газар хөдлөлтийн гамшгаас авран туслахад 12 тэрбум 900 сая юань оруулжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|