
Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэхэд шинжлэх ухаанч туслалцаа үзүүлнэ гэж ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төрийн зөвлөлийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын ерөнхий командлагч Вэнь Жябао 21-нд онцолсон байна.
Вэнь Жябао мөн өдөр Вэньчуаний газар хөдлөлтийн судалгааны үндэсний мэргэжилтэдийн комисс байгуулагдах хурлыг даргалсан юм. Тэрээр хэлэхдээ, мэргэжилтэдийн комисс байгуулж, Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэхэд шинжлэх ухаанч туслалцаа үзүүлэх нь гамшигт учирсан ард олныг төвхөнүүлэх, үйлдвэрлэлээр өөрийгөө аврах ажил өрнүүлэх болон гамшгийн дараа сэргээн байгуулалт хийхэд бүр маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Уг мэргэжилтэдийн комисс нь гамшгийн байдалд үнэлгээ хийж, газар хөдлөлтийн талаар шинжлэх ухаанч судлал шинжилгээ хийж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэхэд болон гамшигт учирсан районы гамшгийн дараа сэргээн байгуулалт хийхэд шинжлэх ухаанч туслалцаа үзүүлэх юм байна. Уг мэргэжилтэдийн комисс нь ажил төрлийн болон шинжлэх ухааны олон салбарын ахмад залуу 30 хүнээр бүрэлдэж, үүнд нь 13 академич, 17 судлаач болон профессор байгаа аж. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|