Хятадын үндэсний мэдээлэх агентлаг—Синьхуа хороо 22-ын өдөр өгүүлэл нийтэлж, гашуудлын өдрийн ажиллагаа нь иргэдийн нэр төрийг харууллаа гэж тэмдэглэжээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, 2008 оны 5-р сарын 19-ээс 21-нийг хүртлэх хугацаанд Хятадын 1 тэрбум 300 сая иргэн хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их цар хэмжээтэй гашуудлын ёслол хийж, Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг хүндэтгэн дурсгаж гашуудсан байна гэжээ.
Бүх Хятад даяарт гашуудал илэрхийлсэн 3 хоногийн ажиллагаа бол эндсэн хүмүүсийг хүндэтгэн дурсгасан хамгийн дээд ёслол юм. Төрийн удирдагчдаас энгийн иргэдийг хүртэл, хүн болгон эмгэнэл гашуудал, итгэл найдвар дүүрэн байна. Энэ нь нэг улс орон, үндэстний амь насыг хүндэтгэн, ард иргэдээ хайрлан халамжилж байгааг дэлхий нийтийн өмнө харуулсан юм гэж уг өгүүлэлд бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|