• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 10:18:11    
Сычуаний газар хөдөлсөн нутаг районд тэжээвэр амьтныг эмээр ариутгах ажлыг бүх талаар хийж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

      Хятадын Сычуань мужийн газар хөдөлсөн нутаг районд тэжээвэр амьтныг эмээр ариутгах ажил бүх талаар хийгдэж байна. Өнөөгийн байдлаар, 10 сая орчим тэжээвэр амьтныг эмээр ариутгаад байна.

      Өнөө, хорио цээрийн мэргэжлийн хэдэн арван мянган ажилтан газар хөдөлсөн нутаг район болгонд айл өрх дараалан шалгалт шинжилгээ хийж, тэжээвэр амьтны фермийг ариутгажээ.

      Сурвалжлагчийн мэдээлснээр, Хятадын эрүүл мэндийн авран туслагчид Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдөлсөн нутаг районуудын шянь, шян болгонд ажиллаж байна. Өнөөгийн байдлаар, гамшигт дайрагдсан нутаг районд онц том халдварт өвчин болон олон нийтийн эрүүл мэндэд холбогдсон үйл хэрэг гараагүй байна. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\